Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв. Нэгэн хүн түүнийг хараад Иоабт
—Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.