1
1 ПЕТР 3:15-16
Ариун Библи, 2004
Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.
Compare
Explore 1 ПЕТР 3:15-16
2
1 ПЕТР 3:12
Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг” гэжээ.
Explore 1 ПЕТР 3:12
3
1 ПЕТР 3:3-4
Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.
Explore 1 ПЕТР 3:3-4
4
1 ПЕТР 3:10-11
Учир нь “Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн Бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул. Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мөшгө.
Explore 1 ПЕТР 3:10-11
5
1 ПЕТР 3:8-9
Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа. Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
Explore 1 ПЕТР 3:8-9
6
1 ПЕТР 3:13
Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?
Explore 1 ПЕТР 3:13
7
1 ПЕТР 3:11
Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мөшгө.
Explore 1 ПЕТР 3:11
8
1 ПЕТР 3:17
Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.
Explore 1 ПЕТР 3:17
Home
Bible
Plans
Videos