Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд яс ястайгаа нийлэв. Намайг харахад, үзэгтүн, тэдэн дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэднийг арьс бүрхсэн ч дотор нь амьсгал алга байв.