1
Гэтлэл 6:6
Ариун Библи 2013
Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.
Compare
Explore Гэтлэл 6:6
2
Гэтлэл 6:7
Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.
Explore Гэтлэл 6:7
3
Гэтлэл 6:8-9
Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов.
Explore Гэтлэл 6:8-9
4
Гэтлэл 6:1
ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.
Explore Гэтлэл 6:1
Home
Bible
Plans
Videos