1
Гэтлэл 20:2-3
Ариун Библи 2013
—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
Compare
Explore Гэтлэл 20:2-3
2
Гэтлэл 20:4-5
Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.
Explore Гэтлэл 20:4-5
3
Гэтлэл 20:12
Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.
Explore Гэтлэл 20:12
4
Гэтлэл 20:8
Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
Explore Гэтлэл 20:8
5
Гэтлэл 20:7
Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.
Explore Гэтлэл 20:7
6
Гэтлэл 20:9-10
Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.
Explore Гэтлэл 20:9-10
7
Гэтлэл 20:17
Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.
Explore Гэтлэл 20:17
8
Гэтлэл 20:16
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Explore Гэтлэл 20:16
9
Гэтлэл 20:14
Чи бүү завхайр.
Explore Гэтлэл 20:14
10
Гэтлэл 20:13
Чи хүн бүү ал.
Explore Гэтлэл 20:13
11
Гэтлэл 20:15
Чи бүү хулгайл.
Explore Гэтлэл 20:15
YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy
Home
Bible
Plans
Videos