1
2Хаад 4:2
Ариун Библи 2013
Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Шивэгчинд тань ганц ваар тосноос өөр юу ч алга гэв.
Compare
Explore 2Хаад 4:2
2
2Хаад 4:1
Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.
Explore 2Хаад 4:1
3
2Хаад 4:3
Тэгэхэд нь Елиша —Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай.
Explore 2Хаад 4:3
4
2Хаад 4:4
Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаагаад, эдгээр бүх савандаа юүлж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв.
Explore 2Хаад 4:4
5
2Хаад 4:6
Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ —Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд —Өөр сав алга гэв. Тос ч урсахаа болив.
Explore 2Хаад 4:6
6
2Хаад 4:7
Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд —Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.
Explore 2Хаад 4:7
7
2Хаад 4:5
Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр юүлж байлаа.
Explore 2Хаад 4:5
8
2Хаад 4:34
Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн боллоо.
Explore 2Хаад 4:34
Home
Bible
Plans
Videos