1
1Коринт 13:4-5
Ариун Библи 2013
Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй
Compare
Explore 1Коринт 13:4-5
2
1Коринт 13:7
бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
Explore 1Коринт 13:7
3
1Коринт 13:6
зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг
Explore 1Коринт 13:6
4
1Коринт 13:13
Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.
Explore 1Коринт 13:13
5
1Коринт 13:8
Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно.
Explore 1Коринт 13:8
6
1Коринт 13:1
Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж.
Explore 1Коринт 13:1
7
1Коринт 13:2
Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.
Explore 1Коринт 13:2
8
1Коринт 13:3
Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм.
Explore 1Коринт 13:3
9
1Коринт 13:11
Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм.
Explore 1Коринт 13:11
Home
Bible
Plans
Videos