1
ИОХАН 1:12
Ариун Библи, 2004
Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.
አወዳድር
{{ጥቅስ}} ያስሱ
2
ИОХАН 1:1
Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.
3
ИОХАН 1:5
Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
4
ИОХАН 1:14
Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.
5
ИОХАН 1:3-4
Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв.
6
ИОХАН 1:29
Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
7
ИОХАН 1:10-11
Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.
8
ИОХАН 1:9
Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
9
ИОХАН 1:17
Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.
ቤት
መጽሐፍ ቅዱስ
እቅዶች
ቪዲዮዎች